“Ford” Аргентинд 250 саяын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Ford” Аргентинд 250 саяын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани ирэх хоёр жилийн дотор Аргентин дахь салбар үйлдвэртээ шинэ загварын автомашин хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Компанийн мэдэгдсэнээр уг хөрөнгө оруулалт нь компанийн Аргентин дахь салбарыг шинэчлэн сайжруулахад мөн хамаарагдах гэнэ. Аргентинд байрлах тус компанийн салбар үйлдвэр нь Латин Америкийн авто зах зээлийг хангадаг томоохон салбар үйлдвэр юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж