Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Төсөв хүнд байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна, уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ёстой авто замын ажлууд юунаас болж саатаад байгаа, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргах боломжтой эсэх талаар Сангийн сайд Ч.Улааныг хариулт өгөхийг хүссэн юм. Сангийн сайдын тайлбарласнаар төсөв маш хүнд байгаа, төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан яваа. Бараг өдөр тутмынхаа зарлагыг даахгүй байх бэрхшээлтэй тулах болсон. Нэг ёсны сонголтгүй болчихсон гэж хэлж болно. Төсөв хүнд яая даа гэж байхад Хөгжлийн банкинд 600 сая ам.доллар эргэлтэд орохгүй хэвтэж байдаг, тэгсэн атлаа өдөр тутам 120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг нь төсвөөс төлдөг гээд тоочвол зовлон их аж. Ийм үед авто зам барихад шаардлагатай байгаа 70-90 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгана гэвэл алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байх зарчим алдагдана. Түүнийгээ дагаад төсвийн алдагдал долоон хувиас ч давах нөхцөл рүү орно гэж тайлбарлалаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж