“Beatles Bootleg” Улаанбаатарт тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

“Beatles Bootleg” Улаанбаатарт тоглоно

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар буюу дэлхийн анхны трибют хамтлаг болох “Beatles Bootleg” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох билээ. Монголд анх удаа  ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг “Шар айраг” хамтлагийн ахлагч  Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд Монголд саатах юм. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. “Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ.

Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан “Excluve party” тоглолт энэ сарын 8-нд 18.00 цагт “Sky resort”-д болно юм байна. Тусгай тоглолтын тасалбар 150 ам.доллар гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж