Америкчууд Ливид явуулсан цэргийн ажиллагаандаа 550 сая ам.доллар зарцуулаад байна гэж тус орны Батлан хамгаалах яамны төлөөлөгч Кэтлин Кеслер хэлжээ. Энэ мөнгөний 60 хувийг зэр зэвсэг ба дайны талбарт цэргээ шилжүүлэхэд зориулсан байна. Зөвхөн сүүлийн хоногуудад Пентагоны мэдээгээр эвслийн цэргийнхэн нэг нь сая орчим долларын үнэтэй “Томагавк” 22далавчит пуужинг буудаж, 115 нислэгийг хийжээ.
Ш.САМБУУ