Ливи дэх олон улсын эвслийн ажиллагааны командлалыг НАТО-д шилжүүлэх нь нэг хоногоор хойшлоод гуравдугаар сарын 31-ний өдрийн Гринвичийн цагаар өглөөний 6:00-д НАТО командлалын эрхээ авав. Ливи дэх цэргийн ажиллагааг НАТО удирдах болсон тухай гуравдугаар сарын 27-ны орой зарласан байлаа.Тэр өдөр командлалыг 48 цагийн дотор шилжүүлнэ гэсэн байв. Шилжүүлэх ажлыг ээлж дараатайгаар нухацтай хийхийн тулд нэг хоног нэмэх шаардлагатай болсон гэж НАТО-гийн эх сурвалж AFP агентлагт мэдээлсэн байна.
Ш.САМБУУ