
UDID код гэдэг нь 40 тэмдэгт бүхий Apple-ийн тоног төхөөрөмжинд байдаг код гэнэ. “AntiSec” дээрх файлыг интернэт сайтанд тавиад Холбооны мөрдөх товчооны ажилтан Кристопер Станглийн зөөврийн компьютерээс хулгайлсан хэмээн хавсарган бичсэн байжээ.
Харин Холбооны мөрдөх товчооны зүгээс дээрх мэдээллийг эрс няцааж, уг компьютерт ийм мэдээлэл агуулж байсан гэх ямар ч баримт байхгүй хэмээн өчигдөр хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.
Э. Анхтуяа