Хөшөө босгоход 2.7 тэрбум төгрөг төсөвлөв

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Хөшөө босгоход 2.7 тэрбум төгрөг төсөвлөв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой ирэх жил тохиох аж, энэ хүрээнд хөшөө босгоход зориулж 2.7 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулах санал энэхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжлэг хүлээсэн бол Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлагыг 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 13.1 тэрбум төгрөг болгох санал мөн гишүүдээс дэмжлэг авсан юм.

Энэ мэт мэтчлэнгээр санал хураалт явуулж дууссанаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

 Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж