Азаренка хагас шигшээд шалгараад байна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Азаренка хагас шигшээд шалгараад байна

131 дэх жилдээ зохиогдож буй “Америкийн нээлттэй тэмцээн” арав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн шагналын сан 24 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр нэг сая 900 мянган ам.доллар хүртэх юм.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодроод байна. Наймны шигшээд оноолт таарсан Беларусын Виктория Азаренка, өнгөрсөн жилийн аварга Австралийн Саманта Стосур нарын тоглолт өнгөрсөн шөнө болж Азаренкагийн ялалтаар өндөрлөжээ. Чансааг тэргүүлж буй Азаренка 6:1, 4:6, 7:6 (7:5)-аар ялалт байгуулж хагас шигшээд ОХУ-ын Мария Шарапова (3), Францын Марион Бартоли (11) нарын хэн хожсонтой нь тоглохоор боллоо. Энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, Лондонгийн ганцаарчилсан төрлөөс хүрэл, холимог хосын төрлөөс алтан медаль хүртсэн Азаренка WTA-н чансааг тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр Стосурт хожигдсон тохиолдолд тэргүүн теннисчний хэргэмээ алдах байжээ.

Эмэгтэйчүүдийн хосын төрлийн хагас шигшээгийн эхний эрхийг энэ жилийн "French Open"-ы аварга Италийн хосууд болох Сара Эррина, Винси нар аваад байна. Тэдний хувьд дараагийн тойрогт Испани болон ОХУ-ын хосын хожсонтой нь оноолт таарчээ.

ОХУ-ын хос болох Мария Кириленко, Надия Петрова нар энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ий шигшээд шалгарч, улмаар Лондонгийн хосын төрлөөс хүрэл медаль хүртээд байгаа. Тэдний хувьд гуравдугаар тойрогт Лондонгийн аварга АНУ-ын эгч, дүүс Уильямсуудыг буулган авч, Испаний хосуудтай учраа таараад байна. Магадгүй Орос бүсгүйчүүд Испанийн хосуудыг хожиж хагас шигшээд шалгарах аваас Италийн хосуудтай сонирхолтой тоглолтыг өрнүүлнэ. Учир нь ОХУ, Италийн хосууд энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ий шигшээд таарахад Италийн хосууд болох Сара Эррина, Винис нар илүүрхсэн аж. ОХУ-ын бүсгүйчүүд чансааны дөрөвт бичигдсэн бол Италын хосууд хоёрт бичигджээ.

Эрэгтэйчүүдийн наймны шигшээд Швейцарийн Рожер Федерер (1), Чехийн Томаш Бердых (6), Лондонгийн аварга Энди Муррей (3) нар шалгараад байна.

Наймны шигшээд шалгарарх эрхийн төлөө зодог тайлахаа мэдэгдээд буй АНУ-ын Энди Роддик (20), Аргентиний Хуан Мартин дэль Потро (7) нарын тоглолт эхэлсэн ч эхний үе 6:6-ээр тэнцэж тай брейк гарах үед бороо орсны улмаас хойшлогдоод байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж