үнэрийг нь тэсвэрлэхэд ч хэцүү байдаг. Гэтэл та өдөр бүр
тийм эвгүй үнэртэй
агаараар амьсгалж байна гээд нэг төсөөл дөө.
Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоох үнэр хүн
байхын
аргагүй гэж ярьдаг. Тиймээс бидний хэлж заншсанаар
Орбитын автобусанд сууж Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Хүнс
трейдийн буудал дээр буунгуут л эвгүй
үнэр хамар цоргино. Хамар цоргих хачин үнэрээс бодвол хажууханд нь цэвэрлэх байгууламжийнх
бололтой.
Ингэж бодохоор бас үгүй аж. Үнэндээ
буудлаас 10-аад минут явж хүрэх
зайны газарт цэвэрлэх байгууламж бий. Хотын захын дүүрэг буюу бидний нэрлэж заншсан Орбитын замд байдаг
“Төв цэвэрлэх байгууламж” нэртэй бохир цэвэрлэх
байгууламжийг хүн бүр мэднэ. Байгууламжийн ойролцоох айлын хүмүүс
бохирын эвгүй үнэртэй агаараар өвөл, зун, өдөр, шөнийн
турш амьсгалдаг. Өвөл
зунгүй үнэртэх
энэ үнэрийг орбитыхон
“нутгийн үнэр”
гэлцэнэ. “Өдөр бүр
үнэртээд байхаар сүүлдээ
анзаарахаа ч байдаг юм. Ийм үнэрийг
өдөр бүр үнэртэх
ч хүсэх юм биш шүү.
Гэхдээ гэр минь энд болохоор үнэртэхгүй
гээд яах билээ. “Нутгийн үнэр”-тээ
ч одоо дасчээ. Ойрын өдрүүдэд бүр
их үнэртдэг боллоо. Салхилахаар хааяа
тэсэхэд ч хэцүү
үнэртэнэ шүү
дээ” гэж “Олимп” дээд сургуулийн хажуудах хашааны эмэгтэй хэлэв. Тэрээр энд гурван
жил амьдарч байгаа гэнэ. Түүнтэй
уулзаад цэвэрлэх байгууламжийн зүг
алхлаа. Ойртох тусам дотор муухай оргим үнэр хамар цоргиулна. Цэвэрлэх байгууламжийн ойролцоо тийм ч их айл
байдаггүй аж. Байгууламжийн дэргэдэх айлын эмэгтэй “Дотогшоо хүн
оруулдаггүй л юм байна лээ.
Манайх цэвэрлэх байгууламжтай ойрхон болохоор цонх онгойлгох ч аргагүй. Хаяа нэг онгойлгохоор гэрт байж суухын аргагүй болдог. Анх ирж байгаа хүнд бол хэцүү
л байдаг юм. Манайх өнгөрсөн
жилээс энд ирсэн. Эхэндээ ч гарч ороход хэцүү
байсан одоо дассан юм байлгүй.
Тоохоо ч байж. Дэргэд нь байгаа бидэнд ийм байгаа юм чинь дотор нь ажилладаг хүнд бүр
хэцүү байдаг байх”
гэв. Цэвэрлэх байгууламж руу орох зөвшөөрлийг Ус сувгийн удирдах газраас авч нэлээдгүй удсаны дараа дотогш нэвтэрлээ. Төрийн тусгай хамгаалалттай газар болохоор зөвшөөрөл авч ордог гэнэ.
“Төв цэвэрлэх байгууламжийн” газрын дарга
П.Болдбаатартай хэдэн хором хөөрөлдөв.
Төв цэвэрлэх байгууламж 1961 онд ОХУ-ын тоног төхөөрөмжөөр
ашиглалтанд оржээ. Хотын бохирын усыг цэвэрлэж Туул голд цутгадаг. Нийслэлийн хүн ам өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа учраас тоног төхөөрөмж шинэчлэх ажил хийж байгаа гэж тэр хэлж байна.
“Хамгийн сүүлд бид Испаний хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, насосыг шинэчилсэн. Үнэр
дарах асуудлыг шийдэх зорилгоор бохирыг байгальд хатаадаг байсан бол одоо битүүмжилсэн саванд хатааж байгаа. Тиймээс бохирын үнэр гарахгүй
гэж болно” хэмээн П.Болдбаатар ярьж байна. Харин өдрийн
ээлжийн инженер, технологич Т.Пэлжээ цэвэрлэх байгууламжийнхаа талаар ингэж танилцуулж
байна. Түүний хэлснээр бохирыг 7-8 удаа цэвэрлэсний дараа
халдваргүйжүүлэх
туяагаар дамжуулан Туул голд цутгадаг аж. Өмнө нь бохирыг Хлороор ариутгаж, цэвэршүүлдэг байсан гэнэ. Харин 2008 оноос хэт ягаан туяагаар
халдваргүйжүүлдэг
болжээ. Одоогоос гурван жилийн өмнө бохирыг ил талбайд хатаадаг байж. Энэ нь 3-5 жил
ил талбайд байдаг учраас үнэр
орчинд тархдаг юм байна. Гурван жилийн
дараагаас бол энэ үнэр
үнэртэхгүй
болно гэж үйлдвэрийн технологич хэлж байлаа.
Цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн, ахуйн гэсэн үндсэн хоёр шугамаар бохир орж ирдэг. Ирсэн бохирыг
ялгаж шүүх, ариутгах зэрэг олон дамжлага дамждаг юм байна.
Монголчууд өөх тостой бүтээгдэхүүн
их хэрэглэдэг болохоор сайн шүүж,
ариутгах хэрэгтэй байдаг гэнэ. “Үйлдвэрийн
хог хаягдалыг нийлүүлсэнээр
их хүндрэлтэй байгаа. Уг нь бол үйлдвэр бүр
дэргэдээ цэвэрлэх байгууламжтай байх хэрэгтэй. Үйлдвэр
өөрөө
тодорхой хэмжээгээр цэвэрлэсний дараа манайд шилжүүлэх
ёстой байдаг. Гэтэл ахуйн болон үйлдвэрийн
хог
хаягдал нэгэн зэрэг орж ирдэг. Дээрээс нь шүүгч
машины сэрээ нь тэр бүр
нарийн шүүх боломжгүй
байгаа. Тиймээс гар аргаар шүүдэг.
Хамгийн их ачаалал өгч
байгаа зүйл бол үйлдвэрийн
хог хаягдал. Үйлдвэрийн том хаягдал нь шүүгч төхөөрөмж
болон бусад төхөөрөмжийг бөглөх,
эвдрэхэд их нөлөөлдөг.
Үйлдвэрүүд
бохироо шүүгээгүйгээс
зарим тоног төхөөрөмж
эвдрэх тохиодол гардаг ч хугацаа алдалгүй
засах боломжтой. Бас нэг асуудал бол эмнэлэгийн хог хаягдал. Эмнэлэг бүр хог хаягдлаа тусгай ариутгаж, халдваргүйжүүлсэний
дараа
манайд нийлүүлэх ёстой. Гэвч эмнэлэгүүд огт цэвэрлэдэггүй
өгч байгаа нь энэ байгууламжид ажиллагдсны эрүүл мэндэд хортой, бас их эрсдэлттэй байдаг. Ер нь
бол үйлдвэрийн бохир асуудал их үүсгэдэг. Үйлдвэрийн
бохир нь маш их хэмжээний химийн хортой бодис агуулсан байдаг. Үүнийг нь бид 90-ээс дээш хувиар цэвэрлэж Туул голд
цутгадаг. Химийн бодис нь дөрвөөс арав дахин их ирдэг. Хэдийгээр бид бололцоогоо
ашиглан цэвэрлэж байгаа ч үйлдвэрээсээ
химийн бодисын хэмжээ их байх тусам Туул голд хортой байна” гэж үйлдвэрийн инженер Т.Пэлжээ ярьж байлаа.
Цэвэрлэх байгууламж нь 160-170 тонн бохир хүлээн
авч үүнийгээ
цэвэршүүлж байгальд нийлүүлдэг.
Химийн бодисын хэмжээг үйлдвэрийн
нөхцөл
байдал, боломж бололцоонд тулгуурлан тодорхой зааж өгсөн
байдаг аж. Нэг литр бохирын усанд 240-270 миллграмм химийн бодисын зөвшөөрөгдөх
хэмжээтэй. Гэтэл одоо хүлээн
авч байгаа бохирын нэг литрт 500-2050
миллграм буюу зарим тохиолдолд 10 дахин их бохир ирдэг. Үүнийг цэвэрлэх байгууламж 90-ээс дээш хувиар
багасгадаг. Гэхдээ 10 дахин их тохиолдолд
тоног төхөөрөмжийн
хүчин чадал нь 20-50 хувиар л бууруулах боломжтой гэнэ. Архи, пиво, махны үйлдвэрүүдээс
ирэх бохир нь химийн бодис нь хэт давсан хэмжээнд ирдэг бөгөөд
энэ нь төдий чинээгээр хор хөнөөлтэй байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй.
Тиймээс гол анхаарах зүйл
нь үйлдвэр бүр
дэргэдээ цэвэрлэх байгууламжтай байх шаардлагатай.
Энд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө эрүүл
аюулгүй нөхцөлд ажилладаг гэсэн боловч удаан хугацаагаар
ажиллахад хүндрэлтэй санагдаж байв. Гэвч
амьдрахын тулд хүн ямар нэг ажил
хийх хэрэгтэй байдаг. Тэд ч мөн
амьдрах гэж яваа хүмүүс. “Хүмүүс бие засахаа сайн мэдэхээс энэ хаана очиж яаж
цэвэршүүлдгийг хэзээ ч мэддэггүй. Бүр
бохирын хоолойгоор хүний хоёр хар нүднээс
бусад нь гэдэг шиг хүний
цогцос ч ирж байсан удаатай. Амьтны сэг зэм бол энүүхэндэх
асуудал. Хааяа хүмүүс албаар бохирын шугаманд элдэв юм хийдэг биш
байгаа гэсэн бодол ч төрдөг шүү
” гэж технологич Т.Пэлжээ хэлж байсан. Өдрийн тэн хагасыг “нутгийн үнэр”-тэй салхиар амьсгалсны дараа ажлын зүг явлаа. Гэвч хэдийн танил “нутгийн үнэр” холын холд хоцорсон ч зөвхөн
надад тэр үнэр үнэртсээр л байлаа.
Ш.ЧИМЭГ