17 настай Иран хүү өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

17 настай Иран хүү өөрийгөө шатаажээ

Ираны өмнөд хэсгийн Хорасан мужийн Gaza хотод 17 настай нэгэн хүү биеийн байдлаа эмчлүүлэх санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүйн улмаас өөрийгөө шатаасан аймшигт хэрэг өнгөрсөн ням гаригт гаригт гарчээ. Тэрбээр Gaza хотын  дүрвэгсдийн тосгонд амьдарч байсан бөгөөд лхагва гаригт хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой байсан гэнэ. Амиа егүүтгэсэн хүүгийн эцгийн ярьснаар хүү өөр дээрээ бензин асгаж шатаасан байна. Тэрбээр өнгөрсөн жил гэр бүлээ тэжээж мөнгө олохын тулд сургуулиасаа гарчээ. Учир нь түүний гэр бүлд хүүгээс өөр ажил хийх хүн байдаггүй хэмээн түүний бие муутай аав ярьжээ. Тус хотын цагдаагийн ажилтнуудын мэдээлж байгаагаар дүрвэгсдийн тосгонд ажилгүйдэл, ядуурал хамгийн их байдаг ч үүнээс болж энэ мэт амиа егүүтгэх хэрэг гарах нь ховор хэмээн мэдээлжээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж