Португал Европын холбооноос тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Португал Европын холбооноос тусламж хүсчээ

Португал улсын Засгийн газар сүүлийн үед улс оронд нь дэгдсэн ойн түймрийг унтраахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч түймрийн тархалт ихэсч гамшгийн байдалд хүрсэн учраас Европын холбооноос тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тус улсын хойд зүгийн нутгаар гарсан их хэмжээний ойн түймрийг унтраахаар 12 гал унтраах ангийн нийт 1700 гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх түймрийн улмаас Португалийн Оуренд өөрийн эдлэн газартаа байсан нэг иргэн амиа алджээ. Түүнчлэн их хэмжээгээр ассан ойн түймэрт нэрвэгдэж болзошгүй ард иргэдийг аврахаар усаар шүршигч нисдэг тэрэг дөрвийг, онгоц нэгийг Европын холбооноос хүссэн байна. Энэхүү их хэмжээгээр ассан түймэр нь өнгөрсөн сард Алгарве мужид гарсан ойн түймрээс эхлэлтэй аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж