
Баянгол дүүргийн 13 –р сургуулийн арын замд өнөөдөр 13.30 минутын орчимд уг осол гарсан бөгөөд тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөлөө. Гэрчүүдийн ярьж байгаарай машины жолооч хүүхдийг таван метр орчим зайд чиржээ. Ослын газарт цагдаагийнхан ажиллаж байна. Тус сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй аж. Түүнээс гадна сургуулийн хашаанаас ердөө 2-3 алхмын зайд авто зам байдаг нь цаашид ч хүүхдүүд ингэж автомашины осолд өртөхгүй гэх баталгаа алга.
Б.НАМУУН