Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Зүүн ба баруун

НАТО-гийн бөмбөгдлөгийн дараа Ливийн иргэний дайны үйл явц эрс өөрчлөгдөв. Хүнд техник, агаарын дэмжлэгээ алдсан Зас­гийн газрын арми баруун тийш хурандаа Каддафийн төрсөн хот Сирт хүртэл ухарч байна.

Дайны тухай сонгодог ойлгол­тын зүгээс харвал Ливийн сөргөл­дөөн их итгэл үнэмшилгүй ха­раг­дана. Сахал үсэндээ баригд­сан босогчид төрийн далбаа, гар утас, буу зэвсэг барин цө­лийг туулсан цорын ганц зас­мал замаар жиип хөлөглөн давхиж, тасралтгүй баяр хөөр болон агаарт буудан ялалтаа тэмдэглэх аж. Тэд заримдаа зургаа татуулж, мөргөлөө хийн, “наполеоны” лут төлөвлөгөөгөө гадаадын сурвалжлагч нартай хуваалцах аж.

Засгийн газрын цэргийнхэн нь ойролцоогоор бас л тийм хүмүүс боловч харин сахилга баттай гэхээр. Гэсэн ч тэд бас нөгөөдүүл шигээ агаарт буудан хөөрч, туг далбаагаа барихдаа гарамгай аж.

Ливийн иргэний дайн

Ерөнхийдөө та энэ дайнаас танкийн цөмрөлт, десантын ажиллагаа, хотуудын төлөөх ширүүн байлдааныг олж харахгүй. Агаарын тулаан нь хүртэл нэг л өөр. Босогчид өөрийн МиГ-ийг  андуураад сөнөөчихсөн байв. Америкчууд ганц онгоцоо техникийн гэмтлээс болон алдсан юм. Муаммар Каддафийн нэг онгоцыг францчууд газарт байхад нь л бөмбөгдсөн байлаа.

НАТО-гийн онгоцнууд Аддабия хотын орчим Засгийн газрын цэргийг бөмбөгдсөний дараа тэд хамаг хүнд техникээ хаяад зугтлаа. Хэдэн арван км-ийн зайд зугтан Сирт хотын дэргэд ирсэн байв.  Босогчид баярлан хөөрч нэг өдрийн турш агаарт буудаад зугтагсдын араас нэхлээ. Дэлхийн хэвлэлээр Брега, Рас Лануф хотуудыг “баатарлагаар” чөлөөлсөн тухай бичиж байлаа. Босогчдод агаарт буудсаар Сирт боомтоос 140 км-ийн зайтай Бин Жавед хот болон замын дагуух дөрвөн жижиг тосгон хүрэв.

Бага зэргийн адал явдал тэнд гарав. Гуравдугаар сарын 28-ны хэсэг босогчид жииптэйгээр Сиртийн зүг хөдөлжээ. Харанхуйд тэдний буудаж угтсангүй учир тэд гар утсаараа Сирт эзлэгдсэн гэж мэдээлсэн байв. Босогчдын нийслэлд бас л агаарт буудаад түүнийг тэмдэглэж байлаа. Өглөө тэдний хүсэл үйлдлээс нь хэтэрсэн нь мэдэгдсэн юм. Үүрээр хэн хотод орж ирснийг мэдсэн Каддафийн хамгаалагчид тэднийг буудаж босогчид жииптэйгээ зугтсан байлаа. Нөгөө талынхан нь мөн л жииптэйгээр тэднийг мөшгөн хөөсөөр Бин Жавад хүрч иржээ. Хөөсөн хүмүүс нь тэгэсгээд босогчдыг орхин эргэжээ. Харин хөөгдөж ирсэн босогчид Каддафийн арми бараг тэр чигээрээ тэднийг хөөсөн гээд айсандаа олзолсон “катюшааар” цөл рүү буудсан байлаа. Үүгээр тэдний байлдааны ажиллагаа зогсоод байна.

Хэрэв босогчдыг зүүн хэсэгт баяр баясгалантай угтан авч байсан бол Сирт тэднийг дайснаа гэж үзэх болно. Хотынхон нутаг нэгтэндээ сайн хэвээр байна. Мөн Каддафи тэнд тусгай хүчний 10 мянган хүнийг байрлуулж хотыг томоохон бэхлэлт болгосон гэнэ. Босогчдод тэр хотыг эзлэх боломж бараг байхгүй юм.

Ливийн хэрэгт оролцох хүсэл төдийлөн байгаагүй америкчууд (Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс хамтдаа байхыг Барак Обамагаас хичээнгүйлэн хүсч байсан гэх), эцсийн эцэст НАТО-г командлалаа авахыг ятгаж чадаад үүний дараа Америкийн хөлөг онгоцнуудын хэсэг нь баазынхаа зүг хөдөллөө.

АНУ-ын холбоотнууд аваад явахад хэцүү, хаяхад харамсалтай бариулгүй чемодан шиг дайнтайгаа үлдлээ. Хаашаа авч явах нь бас тодорхойгүй. Уг нь бол НҮБ-ын мандатаар Ливийн нисэх хүчнээс энгийн иргэдийг хамгаалах ёстой. Харин гэтэл Сиртийн хүн амд л НАТО-гийн агаарын аюул ирж байх шиг.

Энд л НАТО-гийн логик хий эргэж эхлэв. Давшиж буй босогчдоо бөмбөгдөх үү? Тэд “сайн” хүмүүс учир юу гэж тэгж болох билээ. Каддафийг дэмждэг хотыг бөмбөгдөх үү?  Түүнийгээ дараа нь хэрхэн тайлбарлах билээ. Сөрөг хүчин учраа олно гэдэгт найдах уу? Гэх зэргээр асуудлууд ар араасаа гарч байна.

Ингээд л Вашингтон ба Брюс­сель хоёр гол зорилтоо тодор­хойлолгүйгээр ажиллагааг эх­лүүлс­нээ ойлгож эхлэв. Гол зорилт гэдэг нь Каддафийг унагах гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ түүнийгээ ил гарган зарлаагүй. Үүнийг зарлах нь барууны орол­цоо маягаар харагдах байлаа. Энгийн иргэдийг хамгаалах. Энэ зорилго бол хамгийн тохиромжтой шалтгаан.

Ингээд урхинд орсон барууны орнуудын лидерүүд “энгийн иргэдийг хамгаалснаар” Каддафийг буулгаж чадахгүйгээ мэдэж “дэглэмийг солих” гэсэн шинэ үг хэллэгийг гаргаж ирээд байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфельд “дайнд байгаа тодорхойлолгүйгээр” оролц­сон гэж туршлагагүй Обамаг АВС телевизаар шүүмжлээд авчээ. Үүнийг хэлэхдээ тэрээр хэрэв Каддафи үлдээд дайн  дуусвал барууны орнууд доромжлогдоод үлдэнэ гэж сануулжээ. Тэгээд тэр Ливийн дарангуйлагчийг бүхий л аргаар унагахыг уриалсан байлаа.

Обамад түүний зөвлөмж таа­лагдсан байж магадгүй ч НҮБ-ын тогтоол хуурай замын цэргийн ажил­лагаа явуулахыг хориглосон уч­раас хөдөлж чадахгүй нь. Ерөнхийлөгчид одоо командлалыг өгөхөөс өөр тайвшррал алга. Канадын генерал Шарль Бушар НАТО-гийн өмнөөс цэргийн ажил­лагааг удирдан явуулна. Өнөөг хүр­тэл алдар нэр нь сон­согдоогүй генералд атаархах зүйл алга. Нэг талаас нь Бенгазиас Триполид босогчдыг хүргэхийн тулд замдаа тааралдсан бүхнийг бөмбөгдөх хү­сэлтэй францчууд түүнд шахалт гар­гаж байгаа. Нөгөө та­лаас гер­манчууд ба туркууд бөмбөгдөлтийг зогсоон үүссэн байдлаас гарах талаар оролдох хүсэлтэй байдаг.

Хамгийн ээдрээтэй нь бөм­бөгдөөд байх зүйлгүй болсон мөн хэлэлцээрт хоёр тал орохоос бүрэн татгалзаж байгаа явдал болж байна. Байлдагч талуудад бие биенээ дийлээр давуу хүч алга.

Ливи дэх барууны цэргийн ажиллагаа

Сөрөг хүчин олон улсын хориг арга хэм­жээ­ний улмаас дэглэмийн сул­рал­тад найдахаас өөр аргагүй. Хурандаа барууныхан босогчдыг хаа­цайлахаас залхтал нь хүлээгээд босогчдыг Бенгазийн зүг хөөж эхэлт­лээ хүлээх хэрэгтэй болж байна. Гэхдээ стратегийн талаас сөрөг хүчний байдал илүү хараг­даж байгаа. Учир нь нефтийн экспортын дэд бүтэц бүхий зүүн хэсэг тэдний гарт үлдсэн. Иймд хөрөнгө мөнгөний асуудал тэдэнд гарахгүй. Хоёрдугаарт, хоёр орд газрын төлөө өрнөдийнхөн  тэдэнд дайнаа үргэлжлүүлэхэд нь туслана. Гуравдугаарт, Каддафи өөрийн хяналтын нутагтаа дэмжлэг байхгүй. Триполи хотод гэхэд л түүнд хангалттай сөрөг хүч байна. Одоо хамгийн гол нь Сиртийн төлөөх тулаан чухал болно. Хэрэв сөрөг хүчин түүнийг хийхээр зүрхлэвэл л шүү дээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж