21 мянгыг хүн бүрт олгох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

21 мянгыг хүн бүрт олгох ёстой гэв

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар тэргүүтэй удирдлагууд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Ардчилсан намын зүгээс ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн 0-18 насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгохоор холбогдох шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа. Тэгвэл МАН-ынхан “Хүүхэд бүрт гэж хязгаарлахгүйгээр хүн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгох ёстой” гэсэн шаардлага тавьж байна. Тодруулж хэлбэл, Хүний хөгжил сангаас сар тутамд олгож байсан 21 мянган төгрөгийн хувь хишгийг үргэлжлүүлэн олгох боломжийг хайх ёстой, ингэх боломжтой гэсэн хуулийн төслийг ч Ардчилсан намын нэр бүхий гишүүн илэрхийлж, хуулийн төслөө УИХ-ын 2012 оны сонгууль болохын өмнө УИХ-ын даргад өргөн мэдүүлж байсан. Тиймээс МАН-аас гаргаж байгаа шаардлагыг биелүүлэхийн төлөө шинэчлэлийн Засгийн газар ажиллах ёстой” гэж хэллээ.

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг цаг хугацаа алдалгүй олгох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа бас онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж