Courtney Edward Norton-оос хүүхэдтэй болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Courtney Edward Norton-оос хүүхэдтэй болохыг хүсдэг

Олон эрчүүдтэй холбоотой сенсаацуудаар нь дуучин Courtney Love-ыг хүмүүс илүүтэй таньдаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бас л нам жим байж тэвчихээ больсон бололтой NY Post сонинд нэгэн ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагандаа “Миний хамт амьдарч байсан эрчүүдээс хамгийн дур булаам, сэтгэл татам эр нь Edward Norton байсан. Бид хэсэгхэн хугацаанд хамт амьдарсан ч тэр одоо хүртэл сэтгэл зүрхний минь гүнд байсаар байдаг. Тухайн үед би түүнээс хүүхэдтэй болж чадаагүйдээ маш их харамсдаг. Одоо хэрвээ боломж байгаа бол би зүгээр л түүнээс хүүхэдтэй болмоор байна” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, нэрт жүжигчин Edward Norton зургаан жил хамт амьдарсан найз бүсгүй Shauna Robertson-той сүй тавина хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа ч жүжигчин албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж