Кросби улирлын 50, 51 дэх шайбаа оруулав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Кросби улирлын 50, 51 дэх шайбаа оруулав

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн супер оддын нэг Сидней Кросби улирлын 50 дахь шайбаа оруулж, шинэ амжилтын эзэн боллоо. “Питтсбург Пенгвинс” багт хүчин зүтгэж буй Кросби таван жилийнхээ карьерыг ҮХЛ-д өнгөрүүлэхдээ анх удаагаа энэ хэмжээний амжилт гаргаж байгаа юм. Өчигдөр болсон лигийн “Пенгвинс” болон “Нью-Йорк Айландерс” нарын тоглолтын эхний үе өндөрлөхөөс 2:57 минут дутуу байхад Кросби тооны харьцааг 3:0 болгосон нь түүний энэ улирлын 50 дахь гоол байв. Өдгөө 22 настай залуу од Кросби Ванкуверийн цагаан олимпийн наадамд Канадын шигшээ багийг төлөөлж оролцсон бөгөөд аваргын төлөөх тоглолтод багтаа ялалт авчирсан чухал шайбыг оруулж, улмаар канадчууд хоккейн төрөлд аваргалсан билээ. Өчигдрийн тоглолтын хоёрдугаар үе эхэлснээс хойш 55 секундын дараа Сидней Кросби дахин амжилттай довтолж, улирлын 51 дэх шайбаа оруулсан байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж