Төмөр хатагтайн хүрмүүд өндөр үнэ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Төмөр хатагтайн хүрмүүд өндөр үнэ хүрлээ

Түүхэнд төмөр хатагтай нэрээрээ алдаршсан, дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн албан ажилдаа өмсч байсан долоон хүрэм Лондоны нэгэн дуудлага  худалдааны үеэр 73.000 евро хүрчээ. Түүнчлэн өмнө нь төмөр хатагтайн хэрэглэж байсан эрдэнийн ногоон шигтгээ бүхий үнэт эдлэл нь Лондонд дуудлага худалдаан дээр мөн 25.000 евро буюу 39.700 ам.доллар хүрч байсан гэдэг. Харин энэ удаагийн дуудлага худалдаанд Маргарет Тетчерийн зургаан хүрмийг өмнөд Солонгосын нэгэн бизнесмен 48.125 еврогоор худалдан авсан байна. Түүний үлдсэн нэг хүрмийг нь дуудлага худалдааг зохион байгуулагчид тусад нь онлайн дуудлага худалдаагаар худалдаалахаар шийдвэрлэсэн аж. Мөн өнгөрсөн жил Ерөнхий сайд байхдаа хэрэглэж байсан гар цүнх нь дуудлага худалдаанд 25,000 евро хүрч байжээ. Их Британий анхны Ерөнхий сайд энэ эрхэм хатагтай 1979 оноос 1990 оны хооронд гурван удаа улиран сонгогдож Англи улсыг 11 жилийн турш удирдан жолоодож явсан чадварлаг улстөрч эмэгтэй юм. 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж