Лэди Гага “зангуу” шивүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Лэди Гага “зангуу” шивүүлжээ

Этгээд сонин үйлдэл, гаж хувцаслалтаараа хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг дуучин Лэди Гага өчигдөр шинэ шивээс хийлгэсэн байна. Өнгөрсөн сард Лэди Гага гаран дээрээ шинэ цомогтоо зориулан “ArtPop” хэмээн шивүүлээд байсан бол энэ удаад тэрбээр хавирган дээрээ “зангуу”-ны дүрсийг шивүүлжээ. Ингэснээр Лэди Гага биен дээрээ нийт 11 шивээстэй болсон ба тэдний ихэнхи нь биеийнх нь зүүн талд байрласан байна. Түүний мөрөн дээр хонин нүдэн цэцгийн шивээс байдаг бол үүний дээхнэ талд Японы гэрэл зурагчин Нобуёси Аракигийн гараараа бичсэн “Tokyo Love” гэсэн шивээс байдаг гэнэ. Үүний зүүн талд нь 2009 онд аавыгаа зүрхний хагалгаанд орох үед шивүүлсэн зүрхэн дотор "dad" гэж бичсэн шивээс байдаг.  Харин Лэди Гагагийн зүүн талын ташаан дээр “Born This Way” хэмээх гурав дахь цомогтоо зориулсан шивээс байдаг аж. Лэди Гагагийн хамгийн том шивээс нь зохиолч Райнер Мария Рилькегийн герман хэл дээр бичсэн “Letters to a Young Poet” хэмээх шүлгийн ишлэл бөгөөд түүний зүүн гар дээр байдаг аж. Харин үүний яг хажууд нь арьсны сүрьеэ өвчнөөр өөд болсон авга ах Луйсынх нь нас барсан өдөр “12/18/1974” гэсэн шивээс байдаг гэнэ. Мөн үүний дэргэд Лэди Гагад шүтэн бишрэгчдээс нь өгсөн хоч "Little Monsters" гэсэн шивээс байдаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж