"Boom town" хамтлагийн дуучин, жүжигчин Б.Тамирыг аав ээж нь урлагаар замнуулахгүй гээд байхад тас зөрсөөр байж жүжигчин болсон гэдэг. Драмын урлагийн шинэ залуу үеийн нүүр царай болж,”Гэгээн муза”-аас шилдэг эрэгтэй дүр авч цахиур хагалсан билээ. Харин одоогоос гурван жилийн өмнө Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан "Sound of kiss" хамтлагийн ахлагч Г.Золзаяатай дэр нэгтгэж хөөрхөн охинтой болж аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмэгдсэн байсан бол өдгөө тэд хоёр тийш болоод байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Топ модель Пүрэвсүрэнгийн экс найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад Б.Тамирт “гардуулсан” гэх.
Ингээд залуу хосууд маань хоёр тийш болж охиноо хэн нь авахаа хараахан тохиролцоогүй байгаа сурагтай. Мөн Золоо facebook хуудаснаа “Т.Цэгц-Үжинээ өөр дээрээ өсгөнө. Охиноо би хэнд ч өгөхгүй” хэмээх ширүүхэн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN