Panasonic компани M-3DI нүдний шилийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Panasonic компани M-3DI нүдний шилийг бүтээжээ

Panasonic компани 3D нүдний шилний шинэ стандартыг танилцууллаа. Энэхүү 3D нүдний шилийг телевизор, проектр, 3D кино театр зэрэгт гурван хэмжээст дүрс бүхий кино, видеог үзэхэд аль алинд ашиглаж болох юм байна. M-3DI гэж нэрлэгдэх энэхүү 3D нүдний шилийг Panasonic компани хэрэглэгчдийн хүсэл сонирхолд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Японы үйлдвэрлэгчид шинэ стандартыг бий болгохоор эрэл хайгуул хийж байгаа энэ үед Panasonic-ийн шинэ технологи цоо шинийг санаачилсан нээлт болж чадлаа. Одоогийн байдлаар ихэнх нөхцөлд инфрар буюу хэт улаан туяаны дамжуулах технологийг ашиглаж байгаа ч, удахгүй радио холбоо нь дамжуулах технологийн дараагийн шат болж магадгүй байна. Panasonic-ийн M-3DI үйлдвэрлэлээс гарсан даруйд Hitachi, Mitsubishi, SIM2, ViewSonic зэрэг компаниуд уг нүдний шилэнд таарах шинэ технологийг бүтээхээр ажиллаж эхэлжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж