
Японы үйлдвэрлэгчид шинэ стандартыг бий болгохоор эрэл хайгуул хийж байгаа энэ үед Panasonic-ийн шинэ технологи цоо шинийг санаачилсан нээлт болж чадлаа. Одоогийн байдлаар ихэнх нөхцөлд инфрар буюу хэт улаан туяаны дамжуулах технологийг ашиглаж байгаа ч, удахгүй радио холбоо нь дамжуулах технологийн дараагийн шат болж магадгүй байна. Panasonic-ийн M-3DI үйлдвэрлэлээс гарсан даруйд Hitachi, Mitsubishi, SIM2, ViewSonic зэрэг компаниуд уг нүдний шилэнд таарах шинэ технологийг бүтээхээр ажиллаж эхэлжээ.
Б.Энхцэцэг