
MDR-RF865RK чихэвч нь хөгжмөөс 100 метрийн зай дотор FM-ийн гурван сувгийг хүлээн авах чадвартай ажээ. Түүнчлэн энэхүү утасгүй чихэвч нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд 25 цагийн туршид цэнэгээ барих боломжтой юм. Харин MDR-NC13 чихэвч нь гадаад орчны дуу чимээг 85 хүртэлх хувиар багасгах чадалтай тул чимээ ихтэй газар буюу автобус, галт тэргэнд зорчиж явахдаа зүүвэл илүү тохиромжтой. Sony-ийн хоёр төрлийн шинэ загварын чихэвчүүд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гарч эхлэх юм байна.
Б.Энхцэцэг