Хятадын сайд Энэтхэгт айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Хятадын сайд Энэтхэгт айлчлав

Хятадын Батлан хамгаалахын сайд Лиан Гуан-Ли өчигдөр Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийжээ.

Энэтхэгийн төв телевизийн мэдээлснээр тэрбээр дөрөв хоногийн хугацаатай тус улсад айлчлал хийх бөгөөд айлчлалын гол зорилго нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, цэрэг армийн цаашдын харилцааг хөгжүүлэх аж.

Энэхүү айлчлалын үеэр Шинэ Дели дахь Түвдийн тусгаар тогтнолын хөдөлгөөний зарим гишүүд Батлан хамгаалахын сайд Лиан Гуан-Литай хаалттай уулзалт зохион байгуулсан байна.

Хятадын хувьд зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлж найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг чухалчилж байгаатай уялдан  тус улсын Засгийн газраас энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Хятадын Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Лин Гуан-лин нь Шри Ланк, Энэтхэг, Лаос гэсэн хөрш гурван улсаар айлчлах айлчлалаа ийнхүү Энэтхэг улсаас эхэлж байгаа юм байна.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж