“World Masters-2012” Казахстанд болно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“World Masters-2012” Казахстанд болно

Жүдо бөхийн жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан болох “World Masters-2012” тэмцээн ирэх оны нэгдүгээр сард Казахстаны Алматы хотод болох тов гарсан талаар Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ мэдэгдлээ. IJF-ийн дэлхийн чансааны эхний 16-д багтсан шилдэг жүдочдын халз тулаан анх 2009 онд Өмнөд Солонгосын Сувон хотноо болж, Монголын тамирчин С.Мияарагчаа 66 кг-ын жинд аваргалж байсан бол хоёр дахь удаагийн тэмцээн энэ оны нэгдүгээр сард Азербайжаны нийслэл Баку хотноо болж, мөн 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар аваргалсан билээ. Харин гурав дахь удаагийн “World Masters” ийнхүү Казахстаны нийслэл Астана хотоос зүүн өмнөд зүгт 1000 гаруй км-ийн зайд орших Алматы хотод болохоор боллоо.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж