340 мянгыг энэ ондоо багтааж олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

340 мянгыг энэ ондоо багтааж олгоно гэв

УИХ-ын сонгуулиас хойш өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянга хүлээлт үүсгэх болсон. Энэ мөнгийг Сангийн яамнаас “Татварын орлого төвлөрүүлэлт байхгүй байна” гэсэн шалтгаанаар олгохгүй байсан юм. Гэхдээ Сангийн яамныхан дээрх иргэдэд энэхүү үлдэгдэл мөнгийг олгохын тулд 2012 оны төсвийн тодотголд суулгахаар болж, төсөлд багтаажээ. Ингэхийн  тулд архи, тамхины татварыг нэмэгдүүлэх шаадлагатай байгаа учраас Сангийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Ардчилсан намын зүгээс ч мөн үүнд анхаарал тавьж ажиллахыг Сангийн яаманд үүрэгдсэн бөгөөд энэ ондоо багтааж олгохыг хаа хаанаа анхаарч буй гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж