Чита хотод суралцах хүүхдүүд шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Чита хотод суралцах хүүхдүүд шалгарчээ

Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр 5 оюутныг Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникум зэрэгт уул уурхайн инженер, уурхайн маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр  2012-2013 оны хичээлийн жилээс суралцахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Өвөр Байгалийн хязгаарын төлөөлөл  анхан шатны шалгаруулалтыг 5 дугаар сард, хоёр дахь шатны шалгаруулалтыг 8 дугаар сарын 29-нд  Дорнод аймагт тус тус зохион байгуулжээ. Шалгаруулалтад Дорнод, Хэнтий аймгийн нийт 12 хүүхэд математик, орос хэлний хичээл, мөн ярилцлагаар шалгалт өгснөөс Дорнод аймгаас 6, Хэнтий аймгаас 4 хүүхэд тэнцэж, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод суралцахаар болсон талаар  dnews.mn  сайтад мэдээлсэн байна.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж