Мөрөөдлийн театр “Gangnam Style Mongolia”

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Мөрөөдлийн театр “Gangnam Style Mongolia”

Мөрөөдлийн театрын уран бүтээлчид энэ сарын 20-ноос эхлэн “Амьдрал өөрөө бэлэг” хошин шогийн тоглолтоо толилуулахаар болжээ. Тэд уг тоглолтынхоо рекламанд зориулан  сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа “Gangnam Style” дууны монгол хувилбарыг бүтээсэн байна.

Харин уг тоглолт Тусгаар тогтнолын ордонд болох ба тэд анхны хошин шогийн тоглолтдоо үзэгчдэдээ зориулан нэгэн сюрприз  зэхсэн гэнэ. Тэрхүү бэлэг бол тайзнаа ховорхон харагдах болсон хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Ааяа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй нэгдэн эргэн тайзнаа гарахаар болжээ. Түүний хамт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Д.Баттөмөр, Батууш, О.Дөлгөөн нар анхны хошин шогийн тоглолтоо өлгийдөн авахад бэлэн болжээ.

“Gangnam Style Mongolia”-г ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж