Өнөөдрөөс эхлэн 08.00 цагт ажил цуглана

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс эхлэн 08.00 цагт ажил цуглана

Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд 08.00 цагаас ажиллаж эхэлснээр замын ачаалал 20 хувиар буурсан гэсэн тооцоо гарсан.

Тэгвэл  өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас дахин нэг шийдвэр гаргасан нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага болон бусад төрийн төсөвт байгууллагын ажил эхлэх ба дуусах цагт өөрчлөлт оруулсан явдал юм.

Энэ дагуу төрийн байгууллагын ажил 08.00 цагт эхэлж, 17.00 цагт дуусах аж. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08.00 цагт хүүхдүүдээ хүлээн авахаар болсон. Харин их, дээд сургуулийн хичээл 09.00 цагт эхлэх бөгөөд энэ шийдвэрийг өнөөдрөөс мөрдөж эхлэх юм.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж