Ватикан гомдлоо эргүүлэн татав

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ватикан гомдлоо эргүүлэн татав

Titanic сэтгүүлийн долдугаар сарын дугаарын хавтсанд Ромын хамба ламын шог зураг нийтлэгдсний улмаас Германы шог сэтгүүлд гаргасан гомдлоо Ватикан эргүүлэн татжээ.

Шүүхээр сэтгүүлийн  уг дугаарыг зарахыг хориглогсон шийдвэр цуцлагдсан байна. Өнгөрсөн баасан гаригт уг гомдлыг Гамбургийн шүүхэд авч үзэх ёстой байсан шүүхийн ажиллагаа цуцлагдсан байна. “Бүх талаас нь нягтлан ярилцсаны эцэст гомдлоо эргүүлэн татахаар шийдлээ” гэж Германы хамба лам нарын Бага хурлаас Бонн хотноо тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Мөн Ромын хамба ба католик шашины тэргүүнийг доромжлах бусад ажиллагааг гаргуулахгүй байх өөр бусад хуулийн арга хэмжээг хийхээр ярилцаж байгаа гэнэ.

Titanic сэтгүүлийн хавтсанд Ватиканаас чухал мэдээлэл алдагдсан дуулиантай холбогдуулсан зураг тавигдсан байв. Ромын хамба толбо бүхий цагаан өнгийн хувцастай, “Алдагдлын газар илэрлээ” гэсэн тайлбарын хамт сэтгүүлийн хавтсанд дүрслэгдсэн байв. Ватикан өмгөөлөгч нарыг хөлслөн хуулийн замаар сэтгүүл тараахыг хориглуулахаар оролджээ.

Сэтгүүлийн ерөнхий редактор Лео Фишер (Leo Fischer) хэрэг ийнхүү эргэсэнд ханамжтай байгаагаа илэрхийлэв. Энэ дуулиан сэтгүүлийн хувьд том реклам болон 70 мянган хувиар зарагддаг сэтгүүлийн тоо хоёр дахин өсчээ.

Хэвлэн нийтлэгчид шүүх ажиллагааг хэвлэл мэдээллийн жүжиг болгон дагалдуулах төлөвлөгөөтэй байв. Ватикан үүнийг тооцон үзээд гомдлоо эргүүлэн татсан бололтой. Titanic шүүхэд гомдлоо авахаар байсан бөгөөд  Ватиканыг панк хамтлагийг шүүсэн Путины байр суурьтай зэрэгцүүлэн тавих байлаа гэж шинжээчид дүгнэсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж