Роналдогийн хөгжилтэй асуулт, хариулт

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Роналдогийн хөгжилтэй асуулт, хариулт

Британийн алдарт Guardian сэтгүүлд Small Talk гэх сонирхолтой булан байдаг. Олны танил хүмүүстэй уулзаж, цөөн хэдэн боловч сонирхолтой, энгийн боловч хүний анхаарлыг татахуйц хариулт авдаг тэдний Роналдог “онилсон” яриаг хүргэе.

-Хамгийн дуртай өнгө?

[Их л удаан бодож байж хариулав. Харин Small Talk арай л хүнд асуултаар яриагаа эхлүүлсэндээ харамсах шиг болов]. Хөх. Ямар нэг шалтгаан байхгүй. Зүгээр л таалагддаг юм.

-Дуртай телевизийн шоу?

-Мэдээллийн хөтөлбөр.

-Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?

-Бүх цаг үеийн гэвэл Пеле. Харин одоо гэвэл … Би орохгүй шүү дээ… Зизу.

-Таныг оруулаад уу?

-За яахав, би бас Зизу.

-Бар, арслан хоёр тулалдаж байна. Харин та хамгийн урд талын эгнээнд суугаад үзэж байна гэж бодъё. Алинд нь бооцоо тавих вэ?

-Бар бас арслан… Арслан гэж бодож байна. Арай хүчтэй байх аа.

-Таны халаасанд юу байна вэ?

-[Халаасаа тэмтэрч үзэв]. Түлхүүр … Бас хэдэн төгрөг. [Роналдогийн утас нь дуугарав. Гэхдээ халаасанд нь байсангүй]

-Дарс уу, шар айраг уу, эсвэл кола юу?

-Аа… Шар айраг.

-Kylie юу, эсвэл Britney юу?

-[Жуумалзав. Тийм ээ, үнэхээр жуумалзсан шүү]. Аль аль нь. Хоёулаа. Хэ хэ.

-Дэлхийн аваргын үеэрх нөгөө алдартай үсний засалтын талаар? Яагаад тийм засалт сонгосон юм бэ? /2002 оны дэлхийн аваргад тэрбээр урд хэсэгтээ жаахан үс үлдээгээд, бусдыг нь хусчихсан байсан/

-Зүгээр л …

-Эцэст нь, та одоо хаачих гэж байна?

-Одоо Роналд хүүгээ сургуулиас нь авахаар явна даа.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж