-Хамгийн дуртай өнгө?
–[Их л удаан бодож байж хариулав. Харин Small Talk арай л хүнд асуултаар яриагаа эхлүүлсэндээ харамсах шиг болов]. Хөх. Ямар нэг шалтгаан байхгүй. Зүгээр л таалагддаг юм.
-Дуртай телевизийн шоу?
-Мэдээллийн хөтөлбөр.
-Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?
-Бүх цаг үеийн гэвэл Пеле. Харин одоо гэвэл … Би орохгүй шүү дээ… Зизу.
-Таныг оруулаад уу?
-За яахав, би бас Зизу.
-Бар, арслан хоёр тулалдаж байна. Харин та хамгийн урд талын эгнээнд суугаад үзэж байна гэж бодъё. Алинд нь бооцоо тавих вэ?
-Бар бас арслан… Арслан гэж бодож байна. Арай хүчтэй байх аа.
-Таны халаасанд юу байна вэ?
-[Халаасаа тэмтэрч үзэв]. Түлхүүр … Бас хэдэн төгрөг. [Роналдогийн утас нь дуугарав. Гэхдээ халаасанд нь байсангүй]
-Дарс уу, шар айраг уу, эсвэл кола юу?
-Аа… Шар айраг.
-Kylie юу, эсвэл Britney юу?
-[Жуумалзав. Тийм ээ, үнэхээр жуумалзсан шүү]. Аль аль нь. Хоёулаа. Хэ хэ.
-Дэлхийн аваргын үеэрх нөгөө алдартай үсний засалтын талаар? Яагаад тийм засалт сонгосон юм бэ? /2002 оны дэлхийн аваргад тэрбээр урд хэсэгтээ жаахан үс үлдээгээд, бусдыг нь хусчихсан байсан/
-Зүгээр л …
-Эцэст нь, та одоо хаачих гэж байна?
-Одоо Роналд хүүгээ сургуулиас нь авахаар явна даа.