ОУХМ Б.Жавзмаа тэмцээний эхний өдрийн (08.30) урьдчилсан харваанд нийт 19 тамирчин харваснаас 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар есдүгээр сарын 1-нд болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20) ялалт байгуулсан. Ингэснээр манай тамирчин шилдэг наймд шалгарч улмаар Хятадын тамирчинтай оноолт таарсан юм. Хятадын тамирчин Гао Фаншианын хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор буулган авсан байна.
Манай тамирчин өнөөдөр Хятадын тамирчинг гурван үеийн турш илүүрхэж 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор буулган авснаар есдүгээр сарын 4-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боллоо. ОУХМ Б.Жавзмаагийн хагас шигшээгийн өрсөлдөгч Швейцарийн тамирчинг 6:4-ээр хожсон БНСУ-ын тамирчин аж. БНСУ-ын тамирчин Ли Хва Сүкийн хувьд урьдчилсан харваанд 555 онож IV байраар шалгаран улмаар хасагдах шатанд Грек (6-0), Швейцарийн (6-4) тамирчдыг буулган авснаар манай тамирчинтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын аварга БНСУ-ын Ли Хва Сүктэй манай тамирчин урьд нь (ДАШТ болон Азийн пара наадам) хоёр удаа таарч ялагдаж байсан байна. Манай тамирчин ирэх мягмар гаригт (09.04) түүнийг ялсан тохиолдолд алтан медалийн төлөө өрсөлдөнө. Хэрэв ялагдсан тохиолдолд Хятад, Польшийн тамирчдын хожигдсонтой нь хүрэл медалийн төлөө харвах юм. Хагас шигшээгийн харвалт есдүгээр сарын 04-ны 17.30-с болох юм.
Хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцох Ч.Мөнх-Эрдэнийн хувьд есдүгээр сарын наймны өдөр тэмцээндээ оролцоно.
Гурван өдрийн дараахь байдлаар 47 улс ямар нэгэн медаль хүртээд
байгаагаас Хятад (20 алт, 15 мөнгө, 21 хүрэл), Австрали (11+5+13), Их
Британи (9+16+11), Украйн (9+6+7), ОХУ (8+9+5) улсууд медалийнхаа
тоогоор тэргүүлж байна.