Тус тэмцээнд Зүүн Азийн 12 орны 220 орчим өсвөрийн тамирчин, 50-аад дасгалжуулагч оролцжээ. Багийн төрөлд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао зэрэг 12 орны баг оролцсоноос БНХАУ, Япон, БНСУ-ын баг тамирчид тэргүүлсэн юм. Мөн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд 52 тамирчин оролцсоноос “Оч” клубын тамирчин Н.Цэнд-Очир, “Шинэ-Эргэлт” клубын тамирчин Н.Тэмүүлэн нар 18, 20 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Зүүн Азийн өсвөрийн тэмцээнд оролцсон тамирчдыг танилцуулья.
Хөвгүүд (12 хүртэлх нас):
- Ч.Эрдэнэбаяр
- А.Лхагвадорж
- Н.Цэнд-Очир
- Э.Билгүүн
- Н.Тэмүүлэн
Охид (12 хүртэлх нас):
- Г.Марал-Эрдэнэ
- М.Ундрам
- Э.Цэцэг
- Д.Хонгорзул
- А.Оюунболд
Энэхүү тэмцээнээс өдгөө дэлхийд ноёлж буй Хятад, БНСУ, Япон, Тайваний шилдэг теннисчид төрөн гардаг бөгөөд манай улсын хувьд 1996 оноос оролцож ирсэн байна.
Дашрамд дуулгахад, Монголын ширээний теннисний холбооноос ирэх аравдугаар сард зэрэгтэй болон зэрэггүй тамирчдын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.