Enrique Iglesias аялан тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Enrique Iglesias аялан тоглолтод оролцохгүй

Попын гүнж Britney Spears өчигдөр шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ удахгүй аялан тоглолт хийх тухайгаа зарласан ба уг аялан тоглолтоо дуучин Enrique Iglesias-тай хамтран хийнэ хэмээсэн юм.

Харин энэхүү мэдээний дөнгөж дараахан Enrique Iglesias-ын хэвлэлийн төлөөлөгч няцаагаад “Энэ аялан тоглолтод дуучин Enrique хамтран оролцохгүй. Яагаад ийм мэдээ цацсанд гайхаж байна” гэжээ.

Дуучин Enrique “Би Britney Spears-ын дуунуудад дуртай. Харамсалтай нь аялан тоглолтод хамтрах боломжгүй” хэмээжээ.

Тэрбээр удахгүй эхлэх X Factor-т шүүгчээр ажиллаж магадгүй хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа юм. Испани гаралтай поп од Enrique Miguel Iglesias Preysler нь 1975 оны тавдугаар сарын 8-нд Спани улсын нийслэл Мадрид хотноо Испаний алдарт айл болох Juli Iglesias болон Isabel Preysler нарын гурав дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Алдар нэртэй эцэг эх хоёр нь гэртээ цөөхөн үзэгддэг байсан учир тэд гэрийн үйлчлэгч эмэгтэйн халамжинд өсчээ. Гэвч эцэг эх хоёрых нь талаар элдэв янзын худал үнэн цуу яриа маш их байдаг байсан учир тэд гэртээ хааяа байхдаа үргэлжийн хэрүүл маргаан гардаг байсан ба энэ бүхнээс залхсан эцэг эх хоёр нь Enrique-г таван настай байхад салж аав нь Амeрикийг зорьж хүүхдүүд нь ээж,өвөө хоёртойгоо Мадридад үлдэв. Харин энэ салалтын дараа түүний өвөөг баксын нууц байгууллага EТА-нхан хулгайлсан байна. Цагдаагийн эрчимтэй ажиллагааны эцэст арваад хоногийн дараа цагдаагийхан өвөөг нь эсэн мэнд суллаж чадсан боловч тэдний гэр бүлийнхэн нилээд айдастай байх болсоноор ээж нь үүнийг хэт аюултай гэж үзэн 1983 онд Enrique-г ах, болон асрагчийнх нь хамтаар Майамид амьдардаг аавруу нь явуулжээ. Enrique хүүхэд байхын л дуучин болно хэмээн мөрөөддөг байжээ. Гэвч аав нь үүнийг нь сайшаадаггүй байв. Харин аав нь түүнийг эхлээд сайн боловсрол эзэмшихийг шаарддаг байснаар тэдний хоорондын маргаан түүнийг ахлах сургуулиа төгсөх хүртэл үргэлжилсэн байна. Ахлах сургуулиа төгссөний дараа Майамигийн их сургуулийн эдийн засгийн ангид суралцах болсон ч жилийн дараа Enrique сургуулиа орхиж гэрээсээ оргон, дуу зохиож, дууж эхэлжээ. Энэ үeд Enrique18 нас хүрээд байлаа. Удалгүй тэрээр дуу бичлэгийн "Fonovisa" компанитай гэрээ байгуулж 1995 онд "Enrique Iglesias"нэртэй испани хэл дээр дуулсан анхны цомгоо гаргасан юм. 1996 онд Латин Амeрикийн шилдэг поп дуучин номинацаар грэммийн шагнал авсан бөгөөд түүний дуу бичлэгийн компани түүнд нохой бэлэглэж, Enrique нохойндоо Грэмми гэдэг нэр өгч байсан гэдэг. 1997 онд "Viver" нэртэй хоёр дахь цомгоо мөн л испани хэлээр гаргасан нь маш амжиллтай цомог болж Enrique Iglesias латин амeрикийн супeр од болсон юм. Харин Enrique Iglesias 1999 онд "Enrique" нэртэй анхны англи хэл дээр дуулсан цомгоо гаргаж Bailamos, Be with you, Hero зэрэг дуунууд нь бүх дэлхийг байлдан дагуулсан юм. 2002 онд Enrique Iglesias алдарт жүжигчин Antonio Banderas, Salma Hayek, Johnny Depp нарын хамтаар "Once Upon A Time in Mexico" кинонд тоглосон нь кино дэлгэцнээ бүтээсэн түүний анхны дүр байлаа. Тэрээр энэ бүтээлийнхээ дараагаар хэсэг хугацаанд уран бүтээлээ туурьвалгүйгээр өөрийн эх нутагтаа очиж хувийн амьдрах болсоний эцэст 2008 оноос уран бүтээлээ дахин туурьвах болсон юм. Тэрээр урлагтаа иргэж ирээд анхныхаа бүтээл болох Push дууны клипээрээ нилээдгүй шуугиан тарьсан билээ. Үүнийхээ дараагаар өөрийн шинэ шинэ бүтээлүүдийнхээ нэгдэл болсон бүтээлүүдээрээ энэ оны хавар Greatest Hits цомгоо гаргасан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж