Аюулгүйн зөвлөл Суданы асуудлыг онцлов

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөл Суданы асуудлыг онцлов

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр буюу баасан гаригт хийсэн хуралдаанаараа Судан болон Өмнөд Суданы хоорондын асуудлыг онцолжээ.  Дээрх хуралдаанд цуст  мөргөлдөөнөөс болж олон мянган ард иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг хоёр улсын Засгийн газар анхааралдаа авч, шийдвэртэй алхам хийх хэрэгтэй хэмээн сануулжээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр мөн Аюулгүйн зөвлөл тус хоёр улсын асуудлаар хуралдаж байсан юм. Аюулгүйн зөвлөлийн албаныхан  хоёр Суданы асуудлыг шийдвэрлэхэд Африкийн холбоо хамгийн их нөлөөтэй бөгөөд  хоёр орны дотоодын асуудалд хяналт тавих нь зүй ёсны хэрэг хэмээн энэ үеэр мэдэгджээ. 2005 оноос эхэлсэн хоёр Суданы энэхүү мөргөлдөөнөөс болж одоогийн байдлаар хоёр сая хүн амь насаа алдаад байгаа гэсэн тоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

Африкийн холбооны мэдээлснээр хоёр Суданы асуудлаарх Онц хурлыг ирэх мягмар гаригт хийх бололтой. 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж