Филиппинд цунами болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Филиппинд цунами болжээ

Филиппин улсын төв хэсгээр  өчигдөр буюу баасан гаригийн шөнө хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хот тосгон сүйджээ. Тус улсын цаг уурын үндэсний төвийн мэдээлснээр дээрх газар хөдлөлт нь 7.6 магнитут хүрсэн бөгөөд  нэг хүн амиа алджээ. АНУ-ын Газарзүй, геологийн судалгааны төвийн энэ нь бага хэмжээний цунамигийн хэмжээнд хүрсэн тохиолдол гэнэ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас орон гэр нь усанд автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдлын албаны хүмүүсийн мэдээлснээр аврах ангийнхныг очиход ихэнхи хүмүүс  модны ёроолд хоргодсон байжээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж