Францад 3D технологиор боловсрол олгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Францад 3D технологиор боловсрол олгоно

Францад дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг 3D технологиор явуулах шийдвэр гаргажээ. Энэхүү гурван хэмжээст дүрслэлийг Каннын дөрвөн сургуульд туршихаар болсон талаар «Мигньюс» агентлаг мэдээлэв. СМ1, СМ2 түвшний 120 суралцагч тусгай програм хангамж, нүдний шилний тусламжтайгаар нарны аймаг, хүний бие махбодын бүтэц зэргийг судлах аж.

3D технологи нь хичээлээ бүрэн ойлгож, цаашид суралцах хүслийг нэмэгдүүлнэ гэж багш нар үзэж байна. Хэрвээ энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Францын бүх сургуульд нэвтрүүлэхээр болжээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж