Б.Жавзмаа 524 оноогоор VIII байрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Б.Жавзмаа 524 оноогоор VIII байрт бичигдлээ

"Лондон-2012" паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр
сарын 9-ны хооронд Их Британы Лондон хотноо болно.

“Лондон-2012”
паралимтэд манай улс пара байт харваа, буудлага, жудо бөх,
хөнгөнатлетикийн төрөлд зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр
жудо бөхийн -60 кг-д А.Мөнхбат тамирчдын салхийг хагаллаа. Жудо бөхийн -60 кг-д А.Мөнхбат эхний тойрогт Бээжингийн аварга Алжирын бөхөд ялагдаж, улмаар дагах барилдаанд Их Британы бөхтэй хийсэн боловч мөн ялагджээ. Энэхүү жинд 12 жудоч барилдсанаас манай бөх IX байр эзэлсэн байна. Манай жудочдыг ялсан Их Британи, Алжирын бөхчүүд хүрэл медаль хүртсэн байна.

Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн байт харвааны хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө. Урьдчилсан шатны оноо тогтоох харваанд 19 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байрт шалгарлаа. Маргааш (09.01) болох хасагдах шатанд ОУХМ Б.Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 549 онож VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарчээ.

"Лондон-2012" паралимпын XIV наадмын хоёр дахь өдөр манай тамирчдаас
эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн
өрсөлдөнө. Тэрбээр өнөөдөр монголын цагаар 18.30-с тэмцээнээ эхэлнэ.

Тэмцээний эхний өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж