Царай муутайчуудын клуб баяраа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Царай муутайчуудын клуб баяраа тэмдэглэнэ

"Монголын царай муутайчуудын клуб" анх 2010 оны есдүгээр сарын 29-нд фейсбүүк хуудсанд байгуулагдаж байжээ. Тус клуб 10 мянган гишүүнтэй болсныхоо баярыг маргааш хийхээр болжээ.

Хуучнаар хүүхдийн 100-д байрлах "Fers function house"-д 19.00 цагт болох баяраа тэд “Монголын царай муутайчуудын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр болсон гэнэ. Зарим хэвлэлээр уг клубыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Ганхүү байгуулсан хэмээн бичиж байгаа ч энэ нь ташаа мэдээлэл гэнэ. Сонирхолтой нь та энэхүү үдэшлэгт нэгдэхийг хүсвэл сургуулийн хүүхдийн сурах бичиг, бичгийн хэрэгсэл, цүнх, дэвтэр, бал зэрэг зүйлстэй ирэхэд л болно гэнэ. Тэд 10 мянган гишүүнтэй болсон баяраараа хүүхэд багачуудад хандив цуглуулах ажлыг ийнхүү давхар өрнүүлэхээр болжээ. Тус клубын уриа болсон “Царай муутай ч цайлган сэтгэлтэй” рекламанд урлаг соёлын одод болон энгийн иргэд ч оролцон гэрэл зургаа авахуулжээ. ЭНД дарж гэрэл зургийг сонирхоно уу.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж