Чинбаа “Аравт”-ын хөгжмөөр тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Чинбаа “Аравт”-ын хөгжмөөр тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын эхээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа толглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллах юм байна. Хэдийгээр манайд энэ төрлийн дан нэг киноны хөгжмөөр тоглолт хийж байсан удаагүй ч тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын жишгээр уг тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолтод Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид болон ДБЭТ-ын найрал дуучид оролцох аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж