АНУ-д өндөр настай жолооч осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

АНУ-д өндөр настай жолооч осол гаргажээ

Уржигдар АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод 100 настай Престон Картер гэгч эрэгтэй машин барьж яваад явган хүний зам руу орж, 11 хүнийг мөргөсөн байна. Тэдгээр хохирогчдын ес нь дунд сургуулийн сурагчид байсан бөгөөд дөрвөн сурагчийн бие маш хүнд байгаа гэнэ.

Престон Картер сурагчдыг сургуулиасаа тараад замын зогсоолын ойролцоох түргэн хоолны газраас хөнгөн зууш авч идэж байхад нь цэнхэр өнгийн “Cadillac” машинаараа дайрсан байна. Тэрбээр цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ машиных нь тормоз эвдэрч, машинаа зогсоож чадахгүй байсан гэж хэлжээ. Престон Картер ирэх сарын 5-нд 101 нас хүрэх бөгөөд жолооны үнэмлэхтэй гэнэ. Цагдаа нарын үзэж буйгаар тэрбээр түргэн хоолны газрын гаднах зогсоолд машинаа тавих гэж байгаад энэ ослыг гаргасан байна. Престон Картер гэмтээж, бэртээсэн хүүхдүүдээс уучлал гуйж, харамсалаа илэрхийлжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж