Тикритад 50 гаруй хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Тикритад 50 гаруй хүн амиа алдав

Иракын Тикрит хотноо лалын хэт даврагчид хоёр дэлбэрэлт үйлдэж 50 гаруй хүнийг хөнөөжээ. Мягмар гаригийн аллагаар 56 хүн үрэгдсэн гэж  Associated Press мэдээлсэн бол 58 хүн үрэгдсэн гэж Agence France-Presse дамжуулжээ. Хоёр агентлагийн эх сурвалж нь эмнэлэг байсан аж.

Хотын захиргааны орчим 13,00-д амиа золиослогч дэлбэрэлт үйлдсний дараа зэвсэгтэй бүлэг байранд дайран оржээ. Удалгүй 20 минутын дараа машинд тавьсан байсан тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж