Иракын Тикрит хотноо лалын хэт даврагчид хоёр дэлбэрэлт үйлдэж 50 гаруй хүнийг хөнөөжээ. Мягмар гаригийн аллагаар 56 хүн үрэгдсэн гэж Associated Press мэдээлсэн бол 58 хүн үрэгдсэн гэж Agence France-Presse дамжуулжээ. Хоёр агентлагийн эх сурвалж нь эмнэлэг байсан аж.
Хотын захиргааны орчим 13,00-д амиа золиослогч дэлбэрэлт үйлдсний дараа зэвсэгтэй бүлэг байранд дайран оржээ. Удалгүй 20 минутын дараа машинд тавьсан байсан тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ.
Ш.САМБУУ