
эмнэлэгт хэвтэж эмчлэгдэн гарсан нь нэг өвчтөнд дунджаар 8.2 ор хоног
ноогдож байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр эхний 7 сард 646
хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 117 хүүхдээр өсчээ. 2012 он
гарсаар нэг хүртэл насандаа нас барсан хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 5
хүүхдээр буурсан байна. Мөн энэ хугацаанд 250 хүн нас барсан нь
өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өсч, нас барсан хүний 18 хувь буюу 44
нь эмнэлэгт нас баржээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт
хавдарын нас баралт хамгийн өндөр 22 хувийг эзэлж байна. Харин
халдварт өвчнөөр 509 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар
буурчээ. Халдварт өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс гахайн хавдар 75 дахин,
заг хүйтэн 95 хувь, сүрьеэ 39 хувиар өсч, харин цусан суулга, бруцеллёз
62 хувь, вируст гепатит 60 хувь, салхинцэцэг 58 хувь, тэмбүү 6 хувь,
бусад өвчин 60 хувиар тус тус буурчээ.
А.МАНДИРМАА
/ ТӨВ АЙМАГ/