Дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний гуравдугаар өргийн тоглолт болж эрэгтэй баг Австралийн багийг 2.5:1.5-аар хожсон бөгөөд энэ өрөгт олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж нар өрсөлдөгчөө хожиж, их мастер Ц.Батчулуун тэнцсэн байна. Харин эмэгтэйчүүд өмнөх олимпиадын аварга ОХУ-ын шатарчидтай тоглож 0.5:3.5-аар ялагдсан бөгөөд энэ тавилд их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөгчтэйгээ тэнцжээ.
Гурван өргийн дараахь байдлаар эрэгтэй баг Фижи арлын багийг 4:0-оор, Арабын нэгдсэн Эмират улсын багтай 2:2-оор тэнцээд байсан бол Австралийг багийг 2.5:1.5-аар буулган авснаар хоёр хожил, нэг тэнцээтэй явна. Харин эмэгтэй баг Туркийн 2-р багийг (Зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж 1, 2-р багтай) 2.5:1.5, Английн багийг 4:0-оор буулган авч, ОХУ-ын багт 0.5:3.5-аар ялагдснаар хоёр хожил, нэг хожигдолтой явна.
Дөрөвдүгээр өрөгт эрэгтэй баг Канадын багтай, эмэгтэй баг Шведийн багтай оноолт таарчээ. Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэнэ.
Наймдугаар сарын 30 (Гуравдугаар өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Австрали (2.5:1.5)
Эмэгтэй баг: ОХУ-Монгол (3.5:1.5)
Наймдугаар сарын 29 (Хоёрдугаар өрөг)
Эрэгтэй баг: АНЭУ -Монгол (2:2)
Эмэгтэй баг: Монгол-Англи (4:0)
Наймдугаар сарын 28 (Нэгдүгээр өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Фижи арал (4:0)
Эмэгтэй баг: Монгол-Турк (2.5:1.5)