Японд 13 галт уул “сэржээ”

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Японд 13 галт уул “сэржээ”

 Асама галт уул       
       
 Японы газар хөдлөлтийн дараа 13 галт уул сэрж байгаагийн тоонд домогт Фужи уул орж байна. Саяхан түүний орчимд 6,4 магнитудтай газар хөдлөлт болсон бөгөөд төв нь хайлмагийн цармагт ойр байгаа ажээ. Сизуокийн галт уулын их сургуулийн профессор тайлбарлахдаа “сейсмогийн давалгааны нөлөөн дор хуримтлагдсан хайлмагийн хаягдал нь галт уулуудын районд газар хөдлөлтийг нэмэгдүүлсэн” гэжээ. Хүчтэй газар хөдлөсний дараа Японы зүүн хэсгийн газрын дараргын давхрага тогтворгүй байдалд байна гэж тэр үзэж байна.

Сануулахад мягмар гаригийн 12 цагийн Үндэсний цагдаагийн албаны мэдээгээр гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт ба цунамид үрэгдэгсдийн тоо 11004 хүн болсон байна. Найман мянган хүний цогцосын таних ажиллагаа дуусчээ. Нийт 17339 хүнийг сураггүй болсонд тооцож байна.

NHK телевизийн мэдээгээр Мияги мужид хамгийн олон 6627 хүн амиа алдаад байгаа гэнэ. Ивата мужид 3242 хүний цогцос олджээ. Фүкүшима мужаас 974 хүний цогцос олдсон байна. Гэхдээ уг мужийн ихээхэн хэсэгт эрлийн ажиллагааг атомын цахилгаан станцын ослын улмаас зогсоожээ. АЦС-ын 20 км-ийн тойронд эрэл огт хийгдэх болжээ. Хоригийн бүсийг дахин нээсний дараа тэнд хохирогчдын тоо өснө гэж цагдаагийн албанаас мэдээлжээ. Одоогоор 4000 мянга орчим хүний цогцосыг таниагүй байгаа ажээ.

Хамгийн сүүлд 29-ний өдөр Фүкүшима районд 6,4 магнитудтай газар хөдлөлт бүртгэгдэв. “Фүкүшима” станцад урьдчилан хэлэх аргагүй байдал үүссэнээс Засгийн газраа гарч магадгүй байдалд дээд зэргийн бэлнээр ажиллахыг ерөнхий сайд Наото Кан мягмар гаригт анхааруулсан юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж