Массачусетс мужийн захирагч асан, саятан Митт Ромни ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обаматай өрсөлдөх гол хүн болон зарлагдлаа. Энэхүү шийдвэрийг Флорида мужийн Тампа хотноо болсон Бүгд найрамдах намын их хурлын төлөөлөгчид гаргасан байна.
Их хурал нэг хоногийн өмнө болох ёстой байсан ч “Исаак” гэж нэрлэгдсэн далайн хар шуурганы улмаас хойшлогдсон юм.
Өдгөө 65 настай Ромнийн төлөө их хурлын 2286 төлөөлөгчийн 2061 нь саналаа өгсөн байна. Бүгд найрамдах намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчид Висконсин мужийн конгрессмен, 42 настай Пол Райаныг дэвшүүлсэн тухай AFP мэдээлжээ.
Ш.МЯГМАРСАМБУУ