Төсвийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр/ болж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Хөгжлийн банкинд байгаа хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төв банк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банк 5.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын эх үүсвэртэй болсон ч өнөөдрийн байдлаар хүүнд нь 20 орчим тэрбум төгрөг төлөх болоод байна. Өдөр бүр их хэмжээний хүү төлж байгааг зогсоох үүднээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.

Банкны хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үнэт цаас, хадгаламж хэлбэрээр байршуулснаар энэ оны эцэст 15 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанид 300 сая ам.доллар олгож 3.1 тэрбум, нийт 18.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Цаашид авто зам, шинэ төмөр зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг эрчимжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд хуралдаанаас үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж