Гэрийн эзэгтэй Насангийн Цэрэнтэй хүнсний нарийн ногооны хүлэмжид уулзвал:
Манайх энд суурьшаад 26 жил болж байна. Жилийн жилд тарвас, улаан лоолийн дажгүй ургац хураачихдаг. Харин энэ жил зургадугаар сарын эхээр Утай, Гүмпэнд нөхөртэйгөө аялаад ирэх хоород цочир хүйтрээд сайхан зэллээд ургаж эхэлж байсан тарвас маань хөлдчихөөд ургац алдчихлаа. Харин улаан лоолио энэ жил 100-200 кг хүргээд хураачихна байхаа. Есдүгээр сарын 20-доор ургацаа авчихна байх. Аймгийн төв оруулж “Түншлэл” үзэсгэлэн худалдаанд тавиад дорхноо борлуулдаг юм. Харин манайд ойрхон нүүрс, жоншны хоёр ч уурхай нээгдсэн болохоор тэндхийхэн захиалгаар бас авчихдаг юм. Экологийн эрүүл, цэвэр бүтээгдэхүүн гэдэг талаас нь манайхыг их сонирхох юм. Тэгээд ч малчин айл тарвас, лооль тариалаад байгааг энэ зэлүүд говьд харахаар сонин байдаг ч юм уу. Усалгаа, арчилгаа сайн байхад сайхан ургах юмаа. Говьд ямар нар дутах биш гэж ярьж байна.
Зураг дээр : Малчин Н.Цэрэн хүлэмжиндээ