
Шүүх бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.
Д.ЖАРГАЛ